Хэл засал

Хэл засал

Өвчин эмгэг, бэртэл гэмтэл, хөгжлийн хоцрогдол зэргээс үүдэн өгүүлэх эрхтний үйл ажиллагаа гэмтсэн байдаг. Хэл засал нь өгүүлэх эрхтний үйл ажиллагааг дэмжин  сайжруулахад мэргэжлийн засалчийн тусламж шаардлагатай сэргээн засах эмчилгээ юм. Хэл засалч нь тархины шалтгаант гэмтлээс үү, сонсголын бэрхшээлээс үү, хэл ярианы хөгжлийн хоцрогдлоос уу гэдэг учир шалтгааныг үнэлж, хэл ярианы дасгал хийлгэж, хоол зажлах, залгих, хооллох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. 

  • Нас:2-18 нас
  • Багтаамж: 8 хүүхэд
  • Хугацаа: Өглөө: 8:00-12:30 Өдөр: 13:00-16:30
Хэл, яриа

нийгэмшихүйн хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагаа нь өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, мэргэжилтнүүдийн оролцоог шаарддаг. Тус төвийн эмч, ажилчид дараах чиглэлээр мэргэшсэн байдаг

Б.Сүнжидмаа
Тусгай хэрэгцээт боловсролын багш