Түүхэн замнал

2016

2016.07.14

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэ Чяний албан айлчлалын хүрээнд тус төслийг хэрэгжүүлэх албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордонд болсон. 

2016

2016.09.08

Төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын Төмөр замын 4-р товчоо групп төвийн барилгын шав тавих ёслолын ажиллааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулсан. 

Ёслолын ажиллагаанд БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, УИХ-ын гишүүд Л.Энх-Амгалан, А.Ундраа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нар оролцсон.

2019

2019.01.24

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн нэгэн бэлгэдэл болсон энэхүү барилгыг хүлээж авах хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин, барилгын зураг төслийг гүйцэтгэсэн БНХАУ-ын IPPR Олон Улсын инженеринг компани, төслийн ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын СТСЕ групп ХХК-ийнхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон.

2019

2019.04.03

Монгол Улсын Засгийн газрын 125 дугаар тогтоолоор тус төв байгуулагдсан.

2019

2019.05.01

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/161 тушаалаар төвийн бүтэц, орон тоо батлагдсан.

2019

2019.05.31

Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа

2019

2019.06.12

Эрүүл мэндийн яамнаас сэргээн засах тусламж үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авч амбулаторийн тусламж үйлчилгээ эхлүүлсэн.

2019

2019.07.10

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон БНХАУ-ын Худалдааны яам төвийн дагалдах байгууламжийн нэмэлт гэрээг байгуулсан. 

2019

2019.11.20

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн газрын гэрчилгээ авсан. 

2019

2019.12.13

Хэвтүүлэн эмчлэх тасгийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 

2020

2020.02.04

Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу 2020 оны 6-р сарын 21 өдрөөс урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 

2020

2020.10.19

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим эмнэлэг” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн дэмжлэгтэйгээр ХБХСЗХТ “Цахим эмнэлэг”-ийн үйлчилгээг нэвтрүүлсэн.

2020

2020.12.22

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд хамрагдсан.