Чиг

Чиг

Ортопедийн чиг буюу эмчилгээний чиг (ортопед чиг) нь яс, үе мөч, булчин, шөрмөс зэрэг хөдөлгөөнд оролцдог бүтэцүүдэд гажиг, гэмтэл үүссэн тохиолдолд байрлалыг нь засч, зөв хөгжлийг дэмжих зорилготой хэрэглэгддэг тусгай төхөөрөмж юм. Чиг нь тухайн эрхтэн, үеийг тогтвортой барьж, хөдөлгөөнийг хязгаарласнаар эмчилгээний явцыг түргэсгэх, гаж хэлбэржилтээс сэргийлэх чухал үүрэгтэй.


 

  • Нас:0-18 нас
Сэргээн засах төв

Танай хүүхдэд яагаад чиг хэрэгтэй вэ?

Манай төв нь 0-18 насны хүүхдүүдэд чиг тавих, тохирох чигийг сонгох, хэрэглэх заавар зөвлөгөөг мэргэжлийн түвшинд үзүүлдэг. Хүүхдийн өсөлт, хөгжлийн явцад дараах тохиолдолд чиг ашиглах нь үр дүнтэй:

  • Хөл, шагайн буруу хөгжил (гадна/дотно чиглэлд хазайлт)
  • Гар болон хөлийн хэлбэрийн өөрчлөлт
  • Булчингийн сулрал, саажилттай холбоотой хөдөлгөөний гажиг
  • Үений мултрал, гэмтэл, гипс авсны дараах нөхөн сэргээлт
  • Төрөлхийн эсвэл олдмол тулгуур эрхтний буруу хөгжил