Монголын Пара бочигийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу 4-р сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болж өндөрлөлөө.
Пара Бочигийн УАШТ-д нийслэл, орон нутгаас нийт 16 багийн 87 тамирчин 5 ангилалд өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр “Баянгол 70 клуб” 1-р байр, нийслэлийн 63-р сургууль 2-р байр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв official-ийн тамирчдаас:
ВС1 төрөлд эрэгтэй Тогоотогтох овогтой Мөнхдэмбэдэл 1-р байр алт, эмэгтэй Баасангэрэл овогтой Анужин 2-р байр мөнгөн медаль ,
ВС2 ангилалд эмэгтэй Давхарбаяр овогтой Дагидмаа 1-р байр ,
ВС3 эмэгтэй ангилалд Тулга овогтой Маралжин 2-р байр ,
ВС5 эмэгтэй ангилалд Чанцал овогтой Сарангэрэл нар 1-р эзэлж алтан медаль нийт 3 алт, 2 мөнгө хүртэж багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.
Пара Бочигийн спорт нь 1984 онд Паралимпын наадмын албан ёсны төрөлд багтсанаас хойш дэлхий даяар эрчимтэй хөгжиж, тусгай хэрэгцээт иргэдийн бие бялдрыг дэмжихийн зэрэгцээ нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Спортын энэ төрөл нь зөвхөн бие бялдрын хөгжлийг дэмжихээс гадна оролцогчдын нийгэмших чадварыг дээшлүүлж, харилцан ойлголцол, бие биедээ туслах хандлагыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг бөгөөд тогтмол бэлтгэл сургуулилалтын үр дүнд гар, хурууны нарийн хөдөлгөөнийг хариуцдаг жижиг булчингууд идэвхжиж, хөдөлгөөний зохицуулалт, нарийвчлал мэдэгдэхүйц сайжирч, улмаар эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд бий болдог байна.